АНУ Украинд 325 сая долларын цэргийн тусламж үзүүлнэ
2023-04-20

АНУ Украинд олгох ээлжит цэргийн тусламжийн багцаа зарлалаа. Энэ удаад 325 сая долларын үнийн дүнтэй тусламж үзүүлэх бөгөөд үүнд артиллерийн сум, HIMARS системийн пуужингууд багтана гэж ВВС мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ээлжит цэргийн тусламжид танк эсэргүүцэх удирдлагатай пуужин болох TOW, танк эсэргүүцэх мин болон хуягт техниктэй тэмцэх бусад төрлийн зэвсэг багтах аж. 

 

Ийнхүү АНУ ээлжит тусламжаа илгээхээр болсны дээр бусад орнуудтай Украинд үзүүлэх дэмжлэгийн асуудлыг хэлэлцэхээр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин болон Нэгдсэн штабуудын дарга Марк Милли нар Украины асуудлын харилцааны бүлэгтэй уулзахаар энэ долоо хоногт Германыг зорих юм. Энэ бүлэгт 50 орчим орон багтдаг, тэд Германд уулзан, Украины сөрөх давшилтын өмнө дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцэх юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг дэлхийн ардчилсан хүчин, эрүүлэнр сэтгэдэг хүн болгон хир чадлаараа тэмцэж байна. Энэ 21 зуунд бусдыг дайран довтолж, газар нутгаа тэлэх санаачилга хол явахгүй шүү. Оросыг дэмждэг манай хуя- оркууд үхэж далд орж байж монгол цэвэршинэ
2023-04-20