Шашны зан үйл хийж байгаад гал алджээ

img

Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны Тайны аманд иргэн С шашны зан үйл үйлдэж байгаад гал алдаж, 0.2 га газрын шар өвсийг шатаажээ. Галыг хөдөлгөөнт эргүүлийн дөрвөн алба хаагч унтраасан байна. 

 

 

Иргэд ногоон бүс, зуслангийн чиглэлд зорчихдоо:

 

-Түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах

-Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх

-Зуслан, гэр хорооллын хашаанд шар өвс шатаахгүй байх, хадаж цэвэрлэх

-Шашны зан үйл хийж ил задгай гаргахгүй байх

-Айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх

-Хашааны шар өвсийг шатаахгүй байхыг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ