Туул гол руу шороо түрж, далан үүсгэсэн “Хан талст” ХХК-ийг торгожээ

img

 

“Туул голын гольдролыг өөрчилж байна” гэх иргэний мэдээллийн дагуу БОАЖЯ-ны Салбарын хяналтын газар шалгалт хийжээ. Уг мэдээллийн дагуу шалгахад Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд наран шарлагын газар байгуулах төслийн хэрэгжүүлэгч “Хан талст” ХХК холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр Туул голын гольдрол руу шороо түрж далан үүсгэсэн байжээ.

 

Зөрчлийг газар дээр нь хялбаршуулсан журмаар шийдэж, “Хан талст” ХХК-ийг 3.000.000 төгрөгөөр торгож, үйл ажиллагааг түр зогсоожээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Khan talst gej ul buteh gazar bn aa.nuguu huuhduud tsuurumd ni unaj suid boldog gazar mun biz dee
2023-04-22
Торгох яах вэ, тэр шороог нь буцааж зөөлгөөч!!
2023-04-21