Техаст төгсөлтийн үдэшлэг дээр галт зэвсэг ашиглан бусад руу халдсан хэрэг гарчээ
2023-04-24

АНУ-ын Техаст төгсөлтийн цэнгүүний дараа болсон үдэшлэгийн үеэр нэгэн этгээд гал нээжээ. Энэ хэргийн улмаас есөн хүн шархадсан гэж Техасын цагдаагийн газар мэдээлснийг NBC дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Жаспер тойргийн хойд хэсэгт энэ хэрэг божлээ. Ням гарагт шилжих шөнө буун дуу гарсан талаарх дуудлагыг цагдаагийнхан авсан байна. Хэргийн газарт ирэхэд есөн хүн галт зэвсгийн шарх авсан байсан гэнэ. 

 

Одоо цагдаагийнхан энэ хэргийг шалгаж байгаа, гэрчүүдээс мэдүүлэг авч эхэлсэн байна. Сэжигтэн баривчлагдсан эсэх мэдээлэл гараагүй гэж NBC мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ардчилсан нам засгийн эрх бариад юу ч өөрчлөгдсөнгүй. Аллага, гадуурхалт, мансууруулах бодисны хэрэглээ наймаа, эдийн засгийн хямрал, инфляцийн өсөлт байж л байна. Дүр эсгэсэн ардчилал гэдэг чинь энэ шүү дээ.
2023-04-24