Францын эрчим хүчнийхэн ажил хаяж, Каннын наадмыг эрчим хүчээр хангахгүй гэж мэдэгджээ

img

Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн олон нийт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, ажил хаялт зарласан хэвээр байна. Тэтгэврийн насыг нэмсэнийг эсэргүүцсэн иргэдийн тэмцэлд энэ удаад эрчим хүчний салбарынхан нэгдэж, урлаг, спортын гол арга хэмжээнүүдийг эрчим хүчээр хангахгүй хэмээн анхааруулжээ. 

 

МИР24 сувгийн мэдээлснээр, Каннын кино наадам, "Формула-1", "Ролан Гаррос" теннисийн тэмцээн, Авиньоны театрын наадам зэрэг томоохон арга хэмжээ  Францад болох бөгөөд энэ үеэр ажил хаяж, эрчим хүч тасална гэж эрчим хүчний салбарынхан мэдэгдсэн байна. 

 

"Макрон тайвшрахад 100 хоног хангалттай гэсэн, харин бид тэдэнд уур бухимдлын 100 өдрийг амлаж байна! Тавдугаар сард юу хүссэнээ л хийцгээ! Каннын кино наадам,  Гран-при Монако, "Ролан-Гаррос", Авиньоны наадам чинь харанхуйд болж магадгүй шүү" хэмээн эрчим хүчний салбарын үйлдвэрчний эвлэлийн мэдэгдэлд өгүүлжээ.

 

Тэд үнэхээр л хэлсэндээ хүрч, Каннын наадмын үеэр гэрэл таслах техникийн боломжууд бий гэж энэ салбарын шинжээчид өгүүлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Макрон бандийн удирдаж буй Франц улс эвгүйтэж байна."Эрч хүчтэй залуу" гэгдэн тархи угааж, олны итгэл найдвэр дээр тоглолт хийн гарч ирсэн Макрон банди харийнхны үгээр улс орноо удирдан эдийн засгаа сүйрүүлчихээд, одоо тэтгэврийн шинэчлэл нэрээр жирийн хөдөлмөрч францчуудынхаа халаасыг нимгэлэх гэснээс болж шившигтэй байдалд ороод байна. Франц хэт их халамж тараадаг. Гадныханд халамж өгдөг. Гэвч сүүлийн үед дэлхийн гео асуудлаас болж эдийн засаг нь хүндэрч байгаа учраас ЗГ халамжаа үргэлжлүүлэхийн тулд шударгаар ажил хөдөлмөр хийдэг франц хүмүүсийхээ халаас руу гар дүрэхээр шийджээ. ЗГ тэтгэврийн насыг нэмэх шийдвэр гаргаж парламентаар оруулсан байна. Хэрэв тэтгэвэрт гарах насыг нэмэхгүй бол нийгмийн даатгалын сангууд хоосорч, цаашдаа эдийн засаг нь нурна. Гэвч Францын хөдөлмөрч ард түмэн энэ шударга бус шийдвэрийг хэрхэвч зөвөөрөхгүй гудамжиндаа гарч, бүх нийтийг хамарсан хүчтэй тэмцэл өрнөөд байна. Хэрэв ЗГ тэтгэврийн насыг нэмэхгүй бол халамжийн эдийн засаг нь нурна. Харин нэмэх гэхээр Францын ард түмэн нь зөвшөөрөхгүй, тэмцэж байна.
2023-04-24