
УИХ дахь Ардчилсан намын бүлэг Засгийн газрын шинээр томилогдож буй сайд нарын асуудлаар өчигдөр хуралдсан. Бүлгийн хуралдаанаас Засгийн газрын сайдад нэр дэвшигчдийг дэмжих боломжгүй гэсэн шийдвэр гаргасан.
Гэвч бүлгийн энэ шийдвэрийг Байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганд оруулж санал хураалгах уу, нэр дэвшигчдийг буцаах санал гаргаж, хэлэлцүүлгээс завсарлага авах уу гэдгээ эцэслэн шийдэж чадалгүй тарсан. Уг асуудлаар УИХ дахь АН нам завсарлага авахад хүрвэл сайд нарын томилгоо хэдэн ч хоногоор сунжрах магадлалтай.
Харин хэлэлцүүлэгт оруулаад намын бүлгийн байр сууриар санал хураалгалаа гэхэд МАН-ын бүлэг олонхи учир сайд нараа шууд томилоод явах боломжтой билээ. Сайд нарын томилгоог эд хэлэлцэж байгаа энэ үед УИХ дахь АН-ын бүлэг гишүүдээ хуралдахад бэлэн байдалтай байхыг сануулж, бүх гишүүдээ Төрийн ордондоос холдохгүй байхыг сануулаад байгаа гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ