Швед улс Оросын таван дипломатыг хөөн гаргана
2023-04-26

Швед улс Оросын таван дипломатыг хөөн гаргахаар болсноо зарлажээ. Энэ талаар тус улсын Гадаад хэргийн сайд Тобиас Билльстрём SVT сувагт ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн байна. 

 

"Оросын дипломатууд манай нутаг дэвсгэр дээр явуулж буй үйл ажиллагаа нь дипломатын статустай нийцэхгүй байна" хэмээн Билльстрём мэдэгдсэн байна. Улмаар Шведийн Гадаад хэргийн яамр Стокгольм дахь Оросын Элчин сайд Виктор Татаринцевийг дуудан уулзаж, Оросын дипломатуудын үйл ажиллагаа Дипломат харилцааны тухай Венийн конвенцид нийцэхгүй байгаа тул тэднийг хөөн гаргах болсыг мэдэгджээ.

 

Шведийн Улсын аюулгүй байдлын албаны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, Оросын Элчин сайдын яамны гурван ажилтан тутмын нэг нь дипломат ажиллагаа биш харин тусгай албадад ажиллаж байгаа нь Шведэд аюул занал учруулж байгаа аж. Өмнө нь, ОХУ Украинд дайн дэгдээсний дараа Швед улс Оросын гурван дипломатыг хөөн гаргаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин