Согтуурсан үедээ хүний амь хөнөөжээ
2023-04-26

Цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 25-ны 20.54 цагт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн тоотод “Гэмтсэн хүн байна” гэх дуудлага, мэдээлэл иржээ.

 

 

Тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 60 настай, эрэгтэй “З” гэгч нь согтуурсан үедээ 52 настай, эрэгтэй “Э”-ийн биеийг мэсээр гэмтээж, 49 настай, эрэгтэй “Н”-ийн амь насыг хохироожээ. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

 

Иймд иргэд Та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэхгүй байж гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
naizan dundaa havtgai arhidalt setgel gutralaa darah gesen yaduu hymyys arhidaj alaltsa
2023-04-26