АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Японд айлчилна
2023-04-26

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд Японд айлчилахаар болжээ. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мэдэгдсэн байна. 

 

Жо Байден Хирошима хотод болох G7-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох аж. Энэ уулзалтын үеэр гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд дэлхийн асуудлууд тэр дундаа Украиныг тойрсон , Украиныг дэмжих асуудлыг хэлэлцэнэ гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч онцолсон байна. 

 

G7-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа Жо Байден Австралид айлчилж, тавдугаар сарын 24-ний өдөр Япон, Энэтхэг, Австралийн төрийн тэргүүнүүдтэй дөрвөн талт уулзалт хийхээр төлөвлөжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин