Иргэдээ соёлжуулахад түлхүү анхаарна

img

Ирэх сарын 9-нд Монгол Улсын нийслэл өнөөгийн Улаанбаатар хотыг 1912 онд “Нийслэл хүрээ” болгон нэрлэхээр тогтсоны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ. Энхүү түүхэн ойг тэмдэглээд өнгөрөх бус өнөөгийн Улаанбаатарын соёлын суурь бий болсон чухал үе учраас иргэдэд энэ талын мэдээллийг өргөнөөр өгч, иргэдээ соёлжуулах нь чухал гэдгийг тус ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо. Ойн хүрээнд хоёрдугаар сарын 6-наас эхлэн “Нийслэл хүрээ-100 жил” сэдэвт гэрэл зургийн болон Архивын түүхэн баримт бичиг, үзмэрүүдийн үзэсгэлэн гаргах, Зүүн хүрээ-Дашчойлон хийдтэй хамтран ном хуруулах, Нийслэл хүрээний сэдэвт жүжиг тавих, “Нийслэл хүрээ-100 жил” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг урлаг соёлын олон ажлыг зохион байгуулна. Гэхдээ нийслэл хотын иргэн гэж ямар хүн байх, ахуйн ямар соёлд суралцсан байх,  харилцааны наад захын ямар соёлтой байх зэргээр иргэдээ соёлжуулах “Хүрээ соёл” аяныг хоёрдугаар сарын 1-нээс эхлэн бүтэн жилийн турш өрнүүлэх юм. 100 жилийн ойн өдөр нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагууд Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд нийслэлийн түүхээр хичээл заана. Нийслэлийн түүхээ иргэд, хүүхэд, залууст өргөнөөр таниулах, сурталчлах үүднээс зохион бичлэг, эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

арай ч дээ:
Улаанбаатарын гудамжинд амьдардаг бараг бүх хүүхдүүд нь бэлгийн замын өвчтэй бөгөөд, бүр 10 хүртэлх насны хүүхдүүд ч байгаа аж.тусламжийн мөнгийг хүртдэг хүмүүс нь секс клубуудээр хэсэх, биеэ үнэлэгчдийг авах зэрэгээр асуудлыг улам даамжруулахад хувь нэмрээ оруулдагЭнэ бүх гашуудалт асуудлууд тус улсын Засгийн газар, радио телевиз, ашгийн бус байгуулгуудын нүдэн дээр илт болж байгаа асуудал атал энэнь тэдний анхаарлыг татахгүй байна. Олон хэсэг болон хуваагдаж дайн дажин хийгээд байгаа биш энэ улсын эдийн засгийн доройтол нь авилгал хээл хахуультай л холбоотойЭнэ гутамшигт асуудлууд хүн бүхний өмнө илт болсоор байгаа. Гэхдээ Монголын энэ асуудал хэндч хамаагүй, хэн ч авч хэлэлцэхгүй! Харин Монгол улс бол олз хайгчдын бай. Ашиг хайгчид Монголыг зөвхөн ашиг олох талбар өмч л гэж үзнэ”Арчаагүй МонголЧингисийн Монгол хэмээн цээжээ дэлдэх Монгол гутамшигаараа дэлхийд алдаршиж байна
2012-01-25
Hotynhoo kommunist neriig solih boloogui yu?
2012-01-25