Чеченийн 200 сайн дурын цэрэг Украины талд байлдаж байна
2023-04-28

ОХУ-ын харьяанд байдаг Бүгд Найрамдах Чечень Улсын цэргүүд Украины эсрэг дайнд идэвхтэй оролцож байгаа. Үүний зэрэгцээ Чеченийн дайчид Оросын эсрэг, Украины талд ч байлдаж байгаа гэж Politico мэдээлжээ. 

 

Тодруулбал, эцэг, өвгөд нь Чеченийн нэг, хоёрдугаар дайнд оролцож байсан, дараа нь цагаачилсан, Чечень гаралтай 150-200 сайн дурын цэрэг Оросын эсрэг байлдаж байгаа гэнэ. Эхс урвалжийн мэдээлснээр, Украины Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд Чеченийн анхны ерөнхийлөгчийн нэрээр нэрлэгдсэн Жохар Дудаевын батальон, шейх Мансурын баталоьон болон Украины цэргийн тагнуултай хамтран ажилладаг нууц батальон үйл ажиллагаа явуулж байгаа аж. Батальоны цэргүүд хар дүрэмт хувцас, нүүрэндээ баг өмсөж, харьцангуй аюулгүйд тооцогддог Киевт явахдаа ч зэвсэгтэй явдаг гэнэ. 

 

Politico сонины сэтгүүлчид эдгээр батальоны зарим дайчидтай уулзан ярилцаж, тэд ихэвчлэн Бахмутын төлөөх тулалдаанд оролцдогийг мэдэж авчээ. Тэдний өгүүлснээр, энэ дайнд Украины талд беларусьчууд ч дайтаж байгаа гэнэ. Мөн чеченьчүүд бол мөнгөний төлөө байлдахаар ирдэг барууны болон Латин Америкийн хөлсний цэргүүдээс өөр, тэд үзэл бодолдоо хөтлөгдөж энд ирсэн, Чеченийн сайн дурынхан Украины олон үндэстний легионд багтдаггүй, цалин авдаггүй, зэвсэглэлийг өөрсдөө хариуцдаг хэмээн ярьжээ.

 

Мага хэмээх хочтой нэгэн дайчны өгүүлснээр, тэдний хувьд Украин дахь дайн "Чеченийн гуравдугаар дайн" аж. Орос энэ дайнд ялагдвал Хойд Кавказад зэвсэгт бослого гарна гэдэгт Чеченийн сайн дурын цэргүүд итгэлтэй байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Путин гэж өвгөн өөрийн хувийн өш хонзонгоор энэ дайныг эхлүүлсэн нь одоо л тодорхой болоод байгаа. Энэ дайн эхлэхэд л Украйн ялах дайн гэдэг нь боловсролтой болгонд л тодорхой байшаншт. Гэхдээ ойрын хэдэн жилдээ дуусах дайн биш үргэлжилнэ, Орос задарна
2023-04-30
Равсал:
200 жил гээч Дагестанд Лермонтов байлдаж байсанБүрэн эзэлж чадахгүй цэргээ байршуулчихаад орхичихсон бүх нутагт орж чадаагүй 200 жил болсон байдаг Одоо слах хэцүү л дээ
2023-04-28
Эргүү ацаа:
Гадаад хэл мэддэг бол мэдээ унш, мэдэхгүй бол тэнэгээ бусдад бүү гайхуул
2023-04-28
Орос Кавказийг 50 жил байлдаж байж эзэлж авч байсан. Одоо салах цаг нь ойртож байх шиг
2023-04-28
Равсал:
200 жил гээч Дагестанд Лермонтов байлдаж байсанБүрэн эзэлж чадахгүй цэргээ байршуулчихаад орхичихсон бүх нутагт орж чадаагүй 200 жил болсон байдаг Одоо слах хэцүү л дээ
Иргэн:
Жинхэнэ худлаа тархи угаалт байна даа
2023-04-28
Эргүү ацаа:
Гадаад хэл мэддэг бол мэдээ унш, мэдэхгүй бол тэнэгээ бусдад бүү гайхуул