ФОТО: Үнийн өсөлтөд дарлуулж буй иргэдийн жагсаал
2023-05-01

 

Өнөөдөр /2023.05.01 / МҮЭ-ийн холбооноос “Монголдоо сайхан ажиллаж амьдаръя” уриаг дэвшүүлж Сүхбаатарын талбайд иргэд хөдөлмөрчдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх цуглааныг зохион байгуулж байна. 

 

 

Тус жагсаалд Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажилтан, албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон бусад төлөөлөл оролцож байгаа юм. 

 

 

Тэд “Тэтгэврийг 5 жилийн дундаж цалингаар тогтоохыг шаардаж байна”, “Үнийн хөөрөгдлийг хязгаарла”, “Хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхийн төлөө”, “Цалинг 50 хувиар нэмэгдүүл”, “Хувь хүний албан татварыг хөнгөл”, “Амьдралын баталгаажих түвшинд хүртэл цалин хөлсийг нэмэгдүүл” хэмээн бичсэн уриа барьсан байв. 

 

 

Энэ үеэр МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбаатар "Нэг хэсэг нь хагартлаа баяжиж, дийлэнх нь цалингаас цалингийн хооронд амьдарч байна. Байр авахаар 10 жил мөнгөө хуримтлуулсан залуу өнөөдөр аравхан сая төгрөг цуглуулж, энэ хугацаанд байрных нь үнэ хоёр дахин өссөн жишээ хүртэл бий. Иймээс залуус маань аргагүй эрхэнд эх орноо орхиж, харийн орныг зорьж байна.

 

Тэгвэл энэ улсын эзэн хэн байх юм бэ?... Үүний гол гогцоо нь хөдөлмөрийн үнэлэмжтэй шууд холбоотой. Монголчуудын дундаж цалин, орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. 

 

Цаашдаа 2024, 2025 онд бид ямар цалинтай байх вэ?, Үнийн өсөлт үргэлжлээд байх уу? гэх мэтчилэн олон асуулт байна. Тиймээс ч МҮЭХ-ноос өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлээд төр засагт саналаа хүргүүлсэн. Бид нийгмийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг хүргэхийн төлөө нэгдэж байна" гэлээ. 

 

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Санал болгох
Сонин хачин
Иргээ:
УИХ, улс төрчидтэй холбоотой хүн бүхэн эх орноосоо ямар ваа нэгэн байдлаар хулгай хийж байгаа болов уу. Харин иргэд ядуурсаар л
2023-05-02
zochin:
demjij bna.amjilt.urguh bichig uguh heregtei hugatsaatai hariu avah
2023-05-01
irgen:
muu hulgaichuud hulgai avilgiin mungu ni hangalttai bolohoor yumnii ynen deer anhaarahgyi bna.bygdeerei bostsgooe.irged yaduurch zaluus gadaadaad dyrvej bna mongol sunuluu koloni bolloo.iim bayan bayalagtai maltai gazar nutagtai tarialangiin talbaitai hedden hyniig shn amidruulah ni bitgii hel hulgai deerem ulsgulun nvvrellee
2023-05-01
Jefferson Miller:
I came to find CYBER GENIE through a general Google search. He promptly returned my call despite his being away on vacation. He kept me updated in real-time during every step they take in recovering my lost funds. He returned my texts, phone calls, and emails promptly. This was all over a period of 2 months and several trials were taken to recover all the money I lost. He was always quick to respond. His expertise in recovering and tracking cryptocurrencies is top-notch. Most importantly, The head of, Cyber Genie Ethical team was personally invested in this task, and I didn’t feel like just another client or customer. He listened to my concerns and got to know me personally. I felt that he had my best interests in mind and took the time to get to know me. My entire dealings with him were great and I would hire them again. I would also highly recommend his service. PS. His services yielded a positive outcome as I was able to recover the 550,000.00 Euro I wrongfully invested. There is no price tag for that. CYBER GENIE was excellent. ” ( cybergenie (@) CYBERSERVICES (.) COM ) WhatsApp (+) 1*25-2512*03-91*
2023-05-01
Зочин:
Хятадын гадаад харилцааны яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин Монголын эрх баригчдаас хүсэлт ирвэл хятадын руу экспортолж байгаа нүүрсний хулгайн гэмт хэргийг шалгахад монголын засгийн газарт туслахад бэлэн гэж мэдэгджээ. Хятадын тал монголын авилгадсан төрийн албан тушаалтнуудын нэрсийн жагсаалтыг монголын засгийн газарт дамжуулсан тухай хятадын хэвлэлүүд мэдээлсэн. Хятадын хэвлэлүүдийн мэдээлснээр гэмт хэргийн схемийн тусламжтай тэд нүүрсний борлуулалтаас 12.9 тэрбум ам.доллараас 17.6 тэрбум ам.доллар шамшигдуулсан гэжээ.
2023-05-01