Met Gala үдэшлэг жил бүрийн тавдугаар сарын эхний Даваа гарагт зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээний хувьд ч гэсэн тогтсон дүрмийнхээ дагуу 2023 оны тавдугаар сарын 1-ний өдөр товлогджээ.
Met Gala нь 2023 оны тавдугаар сарын 1 буюу өчигдөр тус арга хэмжээ албан ёсоор Нью-Йорк хотноо эхэллээ.
Тус арга хэмжээний хувцасны код "Карлыг хүндэтгэх" хэмээх сэдэвтэй байна. Тодруулбал Amdrew Bolton, Wendy Yu, Karl Lagerfeld (1933–2019) нарын бүтээлээс толилуулна. Тэд амьдралынхаа туршид Balmain, Chloé, Fendi, Chanel зэрэг алдартай загварын ордонд ажиллаж, өөрийн нэрийн брэндийг үүсгэн байгуулжээ.
Penélope Cruz, Michaela Coel, Roger Federer, Dua Lipa болон Vogue сэтгүүлийн Anna Wintour нар тус үдшийг хөтөлнө хэмээн зарласан. Anna Wintour 1995 оноос хойш Met Gala-г зохион байгуулж, бидний мэдэх хамгийн дуртай загварын баяр болгоход гол үүрэг гүйцэтгэжээ.
Уг арга хэмжээнд зөвхөн супер одод оролцдог бөгөөд тэд хамтдаа оройн зоог барьж, үзэсгэлэн үздэг байна.
Уг арга хэмжээнд ихэвчлэн 600 орчин хүн оролцдог. Арга хэмжээний өмнөх орой хүртэл зочдын жагсаалт маш нууц. Гэхдээ Beyoncé, Lady Gaga, Madonna, Rihanna нар байнга оролцдогоороо алдартай.
Шууд дамжуулалтыг жүжигчин, продюсер Ла Ла Энтони, зохиолч, сэтгүүлч Дерек Бласберг болон Saturday Night Live шоугаараа алдартай Клоуи Файнмен нар хөтлөн явуулж байгаа юм.
Эх сурвалж: Vogue.com