АНУ-д 3000 гаруй зэвсгийг бэлгийн картаар сольжээ
2023-05-02

АНУ-ын Нью-Йорк мужид тусгай хөтөлбөрийн хүрээнд 3000 гаруй галт зэвсгийг иргэд хууль сахиулах байгууллагад хүлээн өгчээ. Энэ талаар тус мужийн Ерөнхий прокурор мэдэгдсэнийг АВС агентлаг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хүн амын гар дээр байгаа зэвсгийн тоог бууруулах, ингэснээр галт зэвсэг, ашиглан үйлдэх хүчирхийллийн гэмт хэргийн тоог бууруулах зорилгоор зэвсгийг бэлгийн картаар солих хөтөлбөр зарлажээ.

 

Хөтөлбөрийн хүрээнд галт зэвсгээ өгөх хүмүүсээс ямар нэг тайлбар болон зэвсэг эзэмших зөвшөөрлийг нь шаардахгүй аж. Нэг зэвсэгийг 500 долларын бэлгийн картаар солих бол нэг хүн хоёр, гурав дахь зэвсгээ өгсөн тохиолдолд эдгээр зэвсэг тус бүрийг 150 ам.долларын бэлгийн картаар сольж авах юм байна. Түүнчлэн 3D принтерээр хэвлэсэн зэвсэг болон эртний зэвсгийг ч бэлгийн картаар солих гэнэ. 

 

Иргэд галт зэвсгээ Нью-Йорк мужийн есөн цэгт хүлээлгэн өгч болох юм байна. Эдгээрийн нэг болох Сиракьюс хотод байх зэвсэг хүлээлгэн өгөх цэгт 751 зэвсэг хураагджээ. Энэ хотод 2023 он гарсаар хүн амины хэрэг 133 хувиар өссөн дүнтэй гарч байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
АНУ-ын бүх иргэдээс галт зэвсэгийн хураан авч, америкийн иргэдийн галт зэвсэг худалдах худалдан авах эзэмшихийг нь хатуу хориглох хуулийг батлах хэрэгтэй байна. Америкийн иргэн халдлагаас өөрийгөө хамгаалах зорилгоор галт зэвсэг эзэмшиж байгаа нь зөв хэдий ч галт зэвсэгтэй этгээдүүдийн гарт буудуулж алагдаж байгаа гэм зэмгүй хүмүүсийн тоо буурахгүй байна. Иргэддээ галт зэвсэг чөлөөтэй худалдаалж эзэмшүүлэх нь бага насны хоёр хүүхэддээ сумтай гар буу бариулж тоглуулж байгаатай адил.
2023-05-02