Хятадад химийн үйлдвэрт дэлбэрэлт болж, олон хүн амиа алджээ
2023-05-03

Хятадын химийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ. Үүний араас гарсан гал түймрийн улмаас олон хүн амиа алдсан талаар South China Morning Post сонин мэдээлсэн байна.

 

Тодруулбал, тавдугаар сарын нэгний өдөр Luxi Chemical компанийн объект дээр дэлбэрэлт болж, үүний араас гал гарчээ. Энэ ослын улмаас таван хүн амиа алдаж, нэг хүн шархдаж, өөр нэг хүн сураггүй болсон байна.

 

Дэлбэрэлт болсон газар нь устөрөгчийн хүчлийн үйлдвэр бөгөөд Шаньдун мужийн Ляочэн хотод байрладаг аж. Холбогдох байгууллагууд ослын шалтгааныг тодруулж, мөрдөн байцаах ажиллагаа, сураггүй болсон хүнийг эрэн хайх ажлыг үргэлжлүүлж  байгаа гэнэ. Luxi Chemical азотын бордооны үйлдвэр нь Sinochem группт багтдаг, компанид 12 мянга гаруй хүн ажилладаг юм байна. 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин