
МАН-ын Бага хурал ирэх сарын 2-нд хуралдахаар болжээ. Уг хурлаар тус намын 2012 оны сонгуульд хэрхэн оролцох болон Намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх Тэргүүн шадар сайдын албанд нэр дэвшсэнтэй холбоотойгоор шинэ нарийн бичгийн даргын асуудлыг хөндөх эсэхийг хэлэлцэх юм байна.
Одоогоор намын гишүүдийн дунд У.Хүрэлсүхээр уг албыг хавсруулах хашуулах эсвэл МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай нарын нэгийг генсекээр томилох зэрэг асуудал албан бусаар яригдаж байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ