ИЗ-НН-ынхан хэвлэлийн хурлаа цуцаллаа

img

ИЗ-НН-ынхан 11.00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд хийхээр зарласан хэвлэлийн хурлаа цуцалжээ. Тус намынхан ямар шалтгаанаар хурлаа цуцалсан нь одоогоор тодорхойгүй байна. Уг хуралдаанаар ИЗ-НН-ынхан тамга тэмдгийн асуудлаар мэдэгдэл хийнэ гэж байсан юм. ИЗ-НН-ынхан нэгдэхээр болж, өнгөрсөн оны есдүгээр сард их хурлаа хийн шийдвэр гаргасан ч өнөөг хүртэл дээд шүүх уг асуудлыг шийдээгүй байгаа билээ. Түүнчлэн Ногоон намын О.Бум-Ялгагч тэргүүтэй хүмүүс Дээд шүүхэд өөрсдийн намаа бүртгүүлээд байгаа. Үүнээс болж Ногоон намын экс дарга Д.Энхбат ИЗН ч үгүй, Ногоон нам ч үгүй үлдэх дээрээ тулаад байгаа.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ