НӨАТ-ын сугалааны тохирол ирэх лхагва гарагт болно
2023-05-15

"НӨАТ-ын сугалааны тохирол тавдугаар сарын 17-ны Лхагва гарагт /2023.05.17/ 13:00 цагт Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр шууд явагдана" хэмээн Татварын байгууллагаас мэдээллээ.

 

Энэ удаагийн тохиролд 2023 оны дөрөвдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдах юм. Өнөөдрийн байдлаар ebarimt системд 40,632,495 баримт бүртгэгдсэн байна. 

 

НӨАТ-ын сугалааны тохиролд:

 

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
  • 51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожих боломжтой болсон билээ.
Shuud.mn
Сонин хачин