Питер Пэн ба Венди киноны гол дүрд дауны синдромтой жүжигчин тогложээ

img

"Питер Пэн ба Вэнди" киноны гол дүрүүдийн нэгд дауны синдромтой 15 настай Ноа Мэттьюс Матофски тоглож, Диснейн 100 жилийн түүхэнд анхны гол дүрийн нэгийг бүтээж буй дауны синдромтой жүжигчин болж түүх бүтээлээ. 

 

Матофский "Энэ том киноны зураг авалтад орсон нь миний хувьд "гайхалтай туршлага" байсан. Би олон шинэ найз нөхөдтэй болсон. Мөн сургуулиа төгсөөд коллежид элсэн орж, жүжигчин болох бодолтой байгаа. Миний энэ алхам олон зуун дауны синдромтой хүүхдэд өөртөө итгэх боломжийг олгоно гэж найдаж байна" хэмээн ярьжээ. 

 

Диснейн мэдэгдэлдээ, Бид энэхүү киногоо дауны синдромтой жүжигчдэд зориулж зохиолыг хувиргаагүй. Харин сонгон шалгаруулалтын явцад Слайтлигийн дүрийг Ноаг л бүтээж чадна гэдгийг шууд л мэдэрсэн. Тиймдээ ч энтертайнмент салбарт олон талт ялгаатай тал, хүртээмжтэй байдлыг түгээж чадсан гэж бодож байна" гэсэн юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ