
УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, Засгийн газар, байнгын хороод хуралдана гээд өнөөдөр Төрийн ордон хөл хөдөлгөөн ихтэй байгаа. Засгийн газрын сайд нарын асуудал хөндөгдөж, улс төр халуун байгаа энэ өдөр УИХ-ын 69 гишүүн ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн С.Баяр, Су.Батболд, Ц.Батбаяр, Д.Арвин нар өвчтэй байгаа тул ирц ийм хэмжээтэй байгаа юм байна.
Харин хөдөө орон нутаг болон гадаад томилолттой байгаа гишүүн одоогоор байхгүй байна. Гэхдээ бидэнд мэдэгдэж байгаагаар өнөөдөр ЭБЭХ-ний сайд Д.Зоригт Давосын уулзалтад оролцохоор өнөөдөр эх орноосоо мордоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ