Канн 2023: Баавгай болохсон киног гаднын хэвлэлүүд онцолж байна
2023-05-18

Францын Urban Sales-аас Пүрэвдашийн Золжаргалын анхны уран сайхны киноны анхны трэйлэрийг цацлаа. Энэ нь тавдугаар сарын 21-нд Каннын кино наадмын  "Un certain regard" хэсэгт нээлтээ хийх "Баавгай болохсон" бүтээл нь Каннын кино наадмын албан ёсны шалгаруулалтад орсон анхны монгол кино гэдгээрээ олны анхаарлыг татаад байна. 

 

"If Only I Could Hibernate" уран сайхны кино нь Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг 15 настай өсвөр насны хүүгийн тухай өгүүлдэг. Физикийн асар их авьяастай, сайн сайхан ирээдүйд хүрэхийн тулд сайн боловсрол эзэмшихийг эрэлхийлж буй монгол хүүгийн тухай өгүүлэх тус бүтээлд агаарын бохирдол, архидалт, гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл гэх мэт өнөө үед тулгарч буй олон асуудлыг харуулжээ.

 

Гадны хэвлэлийн онцолсноор, П.Золжаргал нь Японы Обирин их сургуулийг кино найруулагч мэргэжлээр төгссөн. Түүний найруулсан богино кинонууд Локарно, Тампере, Синэкүэст гэх мэт олон улсын кино наадмуудад шалгарч үзэгчдийн хүртээл болж байсан. 2020 онд тэрээр “ШАТ” богино киногоороо Чикаго Олон Улсын Хүүхдийн Кино Наадамд түрүүлж 94 дахь удаагийн Оскарын шагналд нэр дэвшихээр өрсөлдөх эрх авч байсан.

 

Бид утаагаар амьсгалдаггүй. Бид ядуурлаар амьсгалдаг. Ядуурлын тойргоос хүүхдүүдийг сайн боловсрол гаргана. Хүүхэд бүрт тэгш, чанартай боловсрол олгох асуудлыг “Баавгай болохсон” уран сайхны киногоор дамжуулан хөнджээ" хэмээн онцлон дурдлаа. 

 

“Баавгай болохсон”  киноны трейлыг ЭНД  дарж үзнэ үү. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Урлагчингууд хогийн жалганы юм хийчээд хоосон пиараар зоддогоо больвол таарна, юу яасан каннын кино наадам, аяндаа тар нь танигдана ш дээ
2023-05-21
Зочин:
Улны кино.
2023-05-20