Гүржийн агаарын тээврийн компани Ерөнхийлөгчдөө үйлчлэхгүй гэж мэдэгдэв
2023-05-22

Гүржийн Georgian Airways компани Орос руу хийх аяллын чиглэлүүдээ сэргээхээр болсны дараа тус улсын Ерөнхийлөгч Саломе Зурабишвили компанийн энэхүү шийдвэрийг шүүмжилжээ. Харин үүний хариуд агаарын тээврийн компани Ерөнхийлөгчийнхөө эсрэг бойкот зарласан байна. 

 

"Хатагтай Саломе үндэсний агаарын тээврийн компанидаа бойкот зарлалаа. Бид түүнийг персона нон гратай хэмээн зарлаж байна. Тэр Гүржийн ард түмний өмнө уучлалт гуйхаас нааш бид түүнийг онгоцондоо оруулахгүй" хэмээн компанийн мэдэгдэлд өгүүлснийг ТАСС агентлаг дамжуулжээ. 

 

Georgian Airways компани ийнхүү эсэргүүцэх болсон нь Гүржийн Ерөнхийлөгчийн мэдэгдэлтэй холбоотой. Ерөнхийлөгч Саломе Зурабишвили мэдэгдэл хийхдээ энэ компаниар үйлчлүүлэхгүй байхыг иргэддээ уриалж, өмнөх дэглэмийн үе шиг, төрийн мөнгийг хувийн ашиг хонжоо олоход ашиглаж байна гэж агаарын тээврийн компанийг буруутгаж байв. 

 

Georgian Airways  компани дөрвөн жил завсарласны эцэст тавдугаар сарын 20-ны өдөр Москвагийн нисэх буудалд газардсан юм. Агаарын тээврийн компани Орос руу хийх нислэгээ сэргээсэн нь Гүржид эсэргүүцэл дагуулсан. Гүржийн Шот Руставелигийн нэрэмжит  нисэх буудлын гадпна олон зуун хүн цуглан, "Орос бол алан хядагч улс", "Оросын онгоц чөтгөррүүгээ тонил" зэрэг бичиг барин жагссан юм. Энэ эсэргүүцлийн үеэр хэд хэдэн хүн баривчлагджээ. 

 

Энд дуулгахад, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын агаарын тээврийн компаниуд Гүрж рүү нислэг үйлдэхийг хориглосон шийдвэрийг тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн цуцалсны дээр Гүржийн иргэдийг визгүй зорчуулахаар болсон юм. Харин үүнийг Гүржийн Ерөнхийлөгч "улс төрийн зөрчилдөөн үүсгэх өдөөн хатгалга" хэмээгээд Оросын иргэдийг Гүрж рүү визтэйгээр нэвтрүүлэхийг санал болгож байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Гүржийн төр засаг 100% оросын гар хөл Иванишвили гэгч бизнесмэний гарт орсон!!!
2023-05-22
Зочин:
Гүржүүд унтаж байгаа тосгон руу шөнө дайрч энгийн хүмүүсийг буудаж алсаны хариуд оросууд аргагүй хамгаалалт хийсэн шүү
2023-05-22
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
2023-05-22
Clara James:
REAL LOVE SPELL CASTER PRIEST WISDOM THAT HELP ME SAVE MY RELATIONSHIP.TEXT OR ADD HIM UP ON WHATSAPP: +2348124644470 My name is CLARA JAMES .I want to give thanks to PRIEST WISDOM for bringing back my ex husband.No one could have ever made me believe that the letter I’m about to write would actually one day be written. I was the world’s biggest skeptic. I never believed in magic spells or anything like this, but I was told by a reliable source (a very close co-worker) that Trust is a very dedicated, gifted, and talented person,It was one of the best things I have ever done. My love life was in shambles; I had been through two divorces and was on the brink of a third. I just couldn't face another divorce, and I wanted to try harder to make our relationship work, but my husband didn’t seem to care. and he broke up with me again . I was confused and did not know what to do again, rather they got in contact with PRIEST WISDOM.He did a love spell that made my husband come back to me. We are now very much happy with ourselves. PRIEST WISDOM makes him realize how much we love and need each other .This man is for REAL and for good . He can also help you to fix your broken relationship. I had my husband back! It was like a miracle! He suddenly wanted to go to marriage counselling, and we’re doing very, very well , in our love life . contact email supernaturalspell0@gmail.com or text or add him up on whatsApp at: +2348124644470 his web page https://supernaturalspell21.blogspot.com/ or go to his page https://web.facebook.com/PRIESTWISDOM11
2023-05-22
iim ulsynkhaa esreg baidag erunkhiilugch baidag yum baina
2023-05-22
Одоо ч Орос хууль бусаар хүчээр булааж авсан газар нутагийг нь Гүржид өгөөгүй байгаа даа. Дэлхийн бараг бүх орон энэ газарыг Гүржийн нутаг гэж үздэг. Монгол хүртэл тэгэж санад өгдөг байгаа.
2023-05-22
Ерөнхийлөгчийн зөв:
10 өөд жилийн өмнө Орос Гүржрүү довтолж дайн хийж, асар их зовлон учруулж газар нутгийн тодорхой хэсгийг булаан авсан, хагаралдуулсан, ард түмний цусыг урсгасан, ялт хэрэг үйлдсэн. тиймээс яалаа гэж фашист оросуудад үйлчлэх хэрэгтэй вэдээ. ах дүү нараа алуулан байж, газар нутгаа булаалган байж үйлчлэх чинь боол зарцыы хийх үүрэг шдээ. тусгаар тогтносон улс байж фашист оросын боол биш биздээ.
2023-05-22
Зочин:
Гүржүүд унтаж байгаа тосгон руу шөнө дайрч энгийн хүмүүсийг буудаж алсаны хариуд оросууд аргагүй хамгаалалт хийсэн шүү