Жүжигчин У.Цогтбаярыг танхайрсан хэргээр шалгаж байна
2023-05-22

Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст жүжигчин У.Цогтбаярын танхайрсан хэргийг шалгаж эхэлсэн байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд жүжигчин У.Цогтбаяр нь согтуурсан үедээ гэрийнхээ эд зүйлийг эвдлэн сүйтгэж, эхнэрээ хэл амаар доромжилсон гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. 

 

 

Дуудлага мэдээллийг дагуу У.Цогтбаярыг Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.1-д зааснаар дагуу Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа аж. 

 

5.2 дугаар зүйл.Танхайрах

 

1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:

 

1.1.хэрүүл маргаан үүсгэж;

1.2.бусдыг өдөөн хатгаж;

1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;

1.4.олон нийтийг үл хүндэтгэж;

1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

Тайлбар: Энэ хуульд заасан "орон байр" гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно.

 

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-05-23
zochin:
dsld or xujaa muny
2023-05-22
Зочин:
Жинхэнэ нүүр царай нь илэрч байна даа
2023-05-22
Сонин хужаа шүү
2023-05-22
zochin:
сармагчинд хонь гаргахыг зааж өгвөл удахгүй хүн гаргаж эхэлнэ гэгчээр анх гайгүй авъяастай жүжигчин байсан чинь улс төр гэдэг өөрийнхөө мэдэхгүй зүйлээр хамаагүй оролдоод бухимдалаа гэр бүлдээ гаргадаг болжээ, зайлуул
2023-05-22