Жагсагчид: Залуус Солонгос явахын оронд Солонгосын ард түмэн шиг тэмцэх хэрэгтэй
2023-05-22

Энэ зуны ээлжит жагсаалыг жагсагч О.Отгонтөгс Сүхбаатарын талбайд уриа лоозон барьж гарч ирснээр эхлүүлж байна. Тэрбээр боловсролын зээлийн сангийн мэдээллийг нийтэд ил тод болгосонтой холбогдуулан цахим орчинд иргэдийн дургуйцэл ихээр нэмэгдсэнээс үүдэн өнөөдөр 2023 оны тавдугаар сарын 22-ны өдөр Сүхбаатарын талбай дээр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах тухай уриалга тараагаад байгаа юм.

 

 

Иргэдийн төлөөлөл хэлэхдээ "Монгол Улсад тулгарч буй асуудлыг хүн болгон мэднэ. Монгол Улсын цаашдын тусгаар тогтнол, аюулгүй байдал зэрэг бүх асуудал өнөөдөр хөндөгдөж байна. Энд талцаж хуваагдах биш, шийдлийг хайж иргэд цугларсан. Цаашдаа Монгол Улсад өсөж дэвших ямар ч боломж байхгүй. Үр хүүхдүүдэд маань ч гэрэлтэй ирээдүй харагдахгүй байна. Тиймээс ч хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө дуу хоолойгоо өргөхөөр жагсаалд нэгдсэн. Жагсагчид илүү олон хүнийг эвлэлдэн нэгдхийг уриалж зам хааж, өөрсдийн шаардлагаа төрийн сонорт хүргэхийг зорьж байна. Жагсагчид илүү олон хүнийг эвлэлдэн нэгдхийг уриалж зам хааж, өөрсдийн шаардлагаа төрийн сонорт хүргэхийг зорьж байгаа.  Залуус Солонгос явахын оронд Солонгосын ард түмэн шиг тэмцэх хэрэгтэй байна " гэв.

 

Энэ удаагийн жагсаалаар Үндсэн хуулинд өөрчлөлт оруулснаар намын нэрээр ЖДҮ-чин, нүүрсний хулгайч нар, БЗС-аас зээл аваад төлөөгүй нөхдүүдийг УИХ-д орж ирэхийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ.

 

Shuud.mn
Санал болгох
Сонин хачин
Өмнөд Солонгос явах бишээ Монголдоо тэмцэж амьдар.:
Гоё хэлжээ.
2023-05-23
tsalin hangamjaa abaad huugui zeel abaad Orosd sursan odoo tsaingaa abaad tsol ni nemegdeed darga bolson tsagdaagiin hurandaa nar zeelee tul huutei tul tur tsalin hamgamjiig chin ugj bsan tugsuj ireed tsoloo ahiulj darga bolj tsalingaa abaad ajillaj bga ta nart ene uls urgui shu gemt hereg hiisen ch hohirson ch irgediin tatbariin tednii munguur chi sursan odoo ajillaj bga uruu tul hurandaa naraa
2023-05-22
Зөв залуучуудыг дэмжинэ энэ төрийг атгасан хулгайчуудтай уйгагүй тэмцэхгүй бол даварч бна новшнууд
2023-05-22