КАЗИНФОРМ: Кыргыз утааны асуудлаа шийдэхэд нь Монгол тусална
2023-05-23

Утаа, орчны бохирдлын асуудлыг шийдэх туршлагаа Монгол Улс Кыргызтэй хуваалцана гэж Кыргызийн Байгалийн нөөц, экологи, техникийн хяналтын яам мэдэгдсэнийг Казинформ мэдээллийн агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, сайд Медетбек Маметов утаа бууруулах асуудлаар Кыргыз дэх Монголын Элчин сайд С.Ганхуягтай хамтын ажиллагааны хэлэлцээр хийсэн байна. Тэд нүүрсхүчлийн хийг хэмжих зарчмуудыг судлах боломж, экологийн салбарт засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах асуудлыг хэлэлцжээ. 

 

Энэ үеэр Монголын Элчин сайд нүүрсийг шахмал түлшээр сольсон, экологийн хяналтын салбар дахь эрхзүйн байдлыг сайжруулсан, олон улсын цаг уурын төслүүдийг хэрэгжүүлсэн Монголын туршлагыг хуваалцжээ.  Уулзалтын дүнгээр талууд экологийн асуудлуудыг шийдвэрлэх, хоёр талт хамтын ажиллагааг сайжруулах цаашдын хамтын ажиллагаанд бэлэн байгаагаа илэрхийлсэн гэж Казинформ мэдээлсэн байна. 

 

Энд дуулгахад, агаарын чанарын үзүүлэлт, энэ үзүүлэлтээрх улс орнуудын жагсаалтыг харуулдаг https://www.iqair.com/ сайт дээр гарсан мэдээллээр, агаарын бохирдлоор манайи улс 28 дугаарт, харин Кыргызстан 24 дүгээрт бичигджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Т. Батбаяр:
Ха ха ха ха ха ... өөрсдийн асуудлаа шийдэж чадаагүй байж юун өрөөлд заах... Киргиз гэдэг улсын иргэдэд хэлэх юмсан... Манайхан нээрээ баллах юм аа..
2023-05-23
ыб:
кк. Ядаж өөрсдийн ТЭЦ-3-ийн утаагаа нэг янзалж стандартын түвшинд болгочоод ингэж яримаар байнаа. Ичиж үхлээ өмнөөс нь.
2023-05-23
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-05-23
Манайх утаагаа багасгаж чадаагүй туршлагаа хэлж өгөх юм уу??? УБ-ыг утаанаас салгах ганц арга зам нь Портер машинд багтах цомхон атомын цахилгаан станцтай болох явдал!!!
2023-05-23
Zochin:
Хулгай цавчаа хийдэг туршлагаа хуваалцмаар юм
2023-05-23