БНСУ-ын төдийгүй дэлхийн алдарт BLACKPINK-ийн гишүүн Женни 76 дахь удаагийн Каннын кино наадамд анх удаа оролцож байна.
Францын Парис хотын “UGC Normandie” театрт Каннын кино наадамд уралдаант бус урилгатай кинонуудын жагсаалтыг /2023.04.13/ гарагт зарласан. Уралдаант бус жагсаалтад найруулагч Ким Жи Вуны Каннын кино наадмаас гаргасан "Аалзны тор" киноноос гадна "Шүтээн (Сэм Левинсон)", "Индиана Жонс ба хувь заяаны залгах (найруулагч Жеймс Манголд)", "Цэцэгт сарны алуурчид" ( Мартин Скорсезе) зэрэг кино багынхан орсон байна.
Тэрбээр Холливудын цуврал болох "The Idol"-ийн туслах дүрд тоглон тус кино наадамд уригдсан байна. Түүний хувьд улаан хивсны ёслолд гүнж мэт гоёмсог цагаан өнгийн даашинзтай алхсан байна.
“The Idol” бол алдарт поп уран бүтээлч The Weeknd-ийн бүтээсэн HBO цуврал бөгөөд шинээр гарч ирж буй поп шүтээнүүд болон хөгжмийн салбарын хоорондын бүх харилцааны түүхийг өгүүлдэг. Женнигээс гадна The Weeknd, Lily Rose Depp, Troy Sivan зэрэг дэлхийн хэмжээний уран бүтээлчид олноор тоглосон кино юм. Ялангуяа "The Idol" нь Женнигийн анхны жүжигчний сорилт болж олны анхаарлыг татсан.
Уншиж байна |