БНХАУ Шэньжоу-16 сансрын хөлөг хөөргөхөөр бэлтгэж байна
2023-05-23

Хятадын жолоодлогот сансрын хөлөг болох  "Шэньжоу-16" болон пуужин тээвэрлэгч  "Чанжэн-2F" -ийг даваа гарагт хөөргөх талбай руу зөөн хүргэсэн гэнэ. Энэ талаар Хятадын жолоодлогот сансар судлалын хөтөлбөрийн захиргаа мэдээлснийг Синхуа агентлаг дамжуулжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, гарааны талбай дээр байгаа объект, тоног төхөөрөмжүүдийн ажиллагаа сайн байгаа гэнэ. Төлөвлөгөөний дагуу шалгалт, туршилтуудыг хийсний дараа сансрын хөлгийг ойрын өдрүүдэд, тохиромжтой нөхцөлд хөөргөх аж.

 

Энд дуулгахад, БНХАУ гурван сансрын нисэгчийн бүрэлдэхүүн бүхий экипажтай "Шэньжоу-15" сансрын хөлгийг 2022 оны 11 дүгээр сард хөөргөж байсан юм. Сансрын хөлгийг 11 дүгээр сарын 29-ний 23:08 цагт Жюцюань дахь сансрын буудлаас "Чанжэн-2F" пуужин тээвэрлэгчийн тусламжтайгаар хөөргөсөн бөгөөд энэ хөлгөөр Фэй Жюньлун, Дэн Чинмин, Жан Лу гэсэн гурван сансрын нисэгч станцыг зорьж байв. Сансрын нисэгчид 40 гаруй эрдэм шинжилгээний болон техникийн туршилт хийж, 3-4 удаа задгай сансарт ажиллаж байсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин