Миланы дизайны долоо хоног: Минимал, байгальд ээлтэй материал ноёрхож байна
2023-05-24

Жил бүрийн дөрөвдүгээр сард Милан хотод уламжлал болон зохион байгуулагддаг Salone del Mobile үзэсгэлэнг Миланы тавилгын үзэсгэлэн, Миланы дизайны долоо хоног гэж янз бүрээр нэрлэдэг. Энэ жил Миланы тавилгын үзэсгэлэн 2023 оны дөрөвдүгээр сарын 18-23-ны хооронд боллоо. 

 

Миланы дизайны долоо хоног 2023 нь дизайныг дахин урлагтай холбож, тогтвортой байдал, мөн нөхөн сэргэлт, эргэлт, инновацийг харуулжээ. 2023 оны Миланы дизайны долоо хоногийн хамгийн том чиг хандлагыг тоймлон хүргэж байна.

 

Загварын хамтын ажиллагаа ( Louis Vuitton& Hermès )

 

Жил бүр загвар, дизайн хоёрын хамтын ажиллагаа улам бүр нэмэгдэж, загварын ертөнцийн чиг хандлагыг интерьерүүддээ авчирдаг. Энэ жилийн онцлох үйл явдлууд бол Hermès болон Louis Vuitton брэндүүд хамтарсан тохиолдол байв. 

 

Louis Vuitton өөрийн Objets Nomades цуглуулгадаа 10 шинэ объект нэмсэн байлаа. Raw Edges -ийн шинэ Binda түшлэгтэй сандал, буйдан нь хилэн, арьс ширээр хийсэн бөгөөд маш өвөрмөц шийдлийг тусгаж өгчээ.  

 

 

Харин Hermès-ийн шинэ бүтээлүүд гар урлалд гол анхаарлаа хандуулжээ. Үзэсгэлэнгийн үеэр Hermès брэндийн павильонд өнгө, өнгийн хавтангуудыг зассан байсан бөгөөд тэр дунд өнгөлөг тавагнууд, даавуун эдлэл, ваар, хулсан сандал болон төрөл бүрийн дүрс, хээтэй бусад олон гайхалтай эд зүйлсийг өрж тавьсан харагдлаа. Мөн уян шилээр хийсэн минималист чийдэн, онцгой хээтэй хатгамал хивсийг онцлон танилцууллаа. 
 


Maarten Baas, G-Star RAW нарын хамтрал 

 

Голландын загвар зохион бүтээгч, зураач Мааrten Bааs, G-Star RAW-тай хамтран жинсэн өмдний загвар ашиглан Kvadrat Really компанитай жинсэн өмдний хэлбэртэй шүүгээнүүд болон онцгоц урлажээ.  Baas “Илүү ихийг хүсэх, багаар шаардах” эрэл хайгуулаа үргэлжлүүлж хувийн онгоцондоо хаягдал жинсэн даавууг ашигласан байна. 

 

Dior брэндийн сонгодог сандалны загвар

 

Интерьер, гэрийн чимэглэлийн хувьд Dior брэндийн нэрийн хуудас болсон тавилга бол Medallion сандал билээ. Энэхүү сандал нь аль эртнээс л Dior-ийн интерьерийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэгээр тооцогдож ирсэн юм. Мөн 1947 онд ордны анхны загварын үзүүлбэр дээр зочид тус сандал дээр тухлан сууж байсан түүхтэй. Харин Миланы дизайны долоо хоногт зориулан орчин үеийн уран бүтээлчтэй хамтран тэдний өвөрмөц хэв маягийг шингээсэн шинэчлэгдсэн хувилбаруудыг танилцуулсан юм. 

 

Хоолны загвар зохион бүтээгч Лайла Гохарын бүтээл

 

Ливан-Армены дизайнер Нарег Крикориан Арменийн сүржин оёдол бүхий гар хийцийн арьсан сандал. 

 

Гермес Финляндын загвар зохион бүтээгч Харри Коскиненийн хийсдэг ширээний чийдэн 

 

Shuud.mn
Сонин хачин