Орон нутгийн зорчигч тээврийн автобус шатжээ

img

“Хөвсгөл-Улаанбаатар” чиглэлийн зорчигч тээврийн “Мин транс” ХХК-ийн “Дэү” маркийн УМИ-2111 улсын дугаартай автобус  өчигдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр багийн нутагт бүрэн шатжээ. Уг тээврийн хэрэгсэл Хөтөл тосгоноос 47 км-т орших  авто зам дээр шатсан бөгөөд жолооч, зорчигч нийлсэн 45 хүнийг Хөтөл тосгон дахь аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 61 дүгээр ангийн бүлэг очиж хүн тээврийн хоёр автомашинаар зорчигчдыг Хөтөл тосгонд авчирсан байна. Одоогоор уг тээврийн хэрэгсэлийн шатсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд зорчигчид ямар нэгэн гэмтэл шарх аваагүй гэнэ. Н.Дэлгэр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bj:
ene sanaliig uneheer chin setgeliihee gunees demjij bna shuu minii mongolchuud zon olnooroo or shir tawilgui elbeg delbeg saihan bayrlarai ter beleg selt , ail bolgon uuts enter gedgee boloichdee ..sereechee mongolchuda hezee iim bailaadaa zugerr saihan haluun ambul hamaatan sadnaaraa amar mendiign erj zolgotsgooyoo~!!!!!!!!!
2012-01-25