Ихэнх нутгаар бага зэрэг дулаарна

img

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орохгүй, бага зэрэг дулаарна.

 

 

2023 оны 05-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24...+29 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +17...+19 градус дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. +18...+20 градус дулаан байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +16...+18 градус дулаан байна.

 

05 цагт Улаанбаатарт: 1 градус дулаан, харьцангуй чийг 93 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ