GS-25 сүлжээ дэлгүүрийн худалдагчийг хэл амаар доромжилж, биед нь халдаж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсан. Иргэн Н энэ сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах GS-25 сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэхдээ худалдагч С-ийг хэл амаар доромжилж, биед нь халдаж, танхайрчээ.
Цагдаагийн байгууллагаас түүний үйлдэлд зөрчлийн хэрэг нээн, шалгалтын ажиллагаа явуулж байна.
Уншиж байна |