Татварын хэлтсийн байцаагчийг хэргийг буцаалаа

img

Налайх дүүргийн татварын албаны дарга асан Н.Энхээд холбогдох Эрүүгийн хуулийн 111.2 дахь хэсэгт заасан хэргийг өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа.  Тэрбээр 2010 онд “Татварын албанд байгаа хууль бус үйлдлүүдийг илчилсэн нь хэрэгт татагдах үндэслэл болсон юм. Тухайлбал  татварын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатарыг татварын байцаагчийн эрх олгох эрх зүйн чадамжгүй байж, 310 хүнийг хууль бусаар ажилд авсан. Мөн 100 орчим хүнийг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Түүнчлэн манай дотоодыг хянах тасгийн судалгааны албанд ажилд орохын тулд бусдад 2-10 сая төгрөгийн хахууль өгсөн гэсэн мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан нь эрүүгийн хэрэгт татагдах үндэслэл болжээ. Хуралд даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, ерөнхий шүүгчээр С.Оюунчимэг, Ш.Төгсгэрэл, улсын яллагчаар Б.Өнөрмаа, өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг, А.Мөнхтөр, С.Хишигбат, шүүгч нар оролцсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ