Хятадын агаарын тээврийн компаниуд АНУ руу нислэг үйлдэхдээ Оросыг тойрч ниснэ
2023-06-05

Хятадын агаарын тээврийн компаниудын АНУ-ыг зорьсон шинэ чиглэлүүд Оросын агаарын орон зайг тойрохоор болжээ. Харин өмнө нь батлагдсан нислэгүүд Оросын дээгүүр ниссэн хэвээр байна гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна. 

 

Тавдугаар сарын эхээр АНУ-ын Тээврийн яам Хятадын агаарын тээврийн компаниудыг өнөөгийн найман нислэгийг 12 болгон нэмэхийг зөвшөөрсөн юм. Ингээд Тавдугаар сарын 18-ны өдөр шинэ нислэгүүд батлагдсан бөгөөд үүнд Бээжин-Нью-Йорк чиглэлийн Air China компанийн нислэг, Шанхай-Лос-Анжелес чиглэлийн China Eastern-ий нислэг, Сямынь-Лос-Анжелес чиглэлийн Xiamen Airlines, Гуанжоу-Лос-Анжелес чиглэлийн China Southern  компанийн нислэг тус тус багтжээ.

 

Эдгээр шинэ нислэг Оросын агаарын орон зайг тойрно. Харин өмнө нь батлагдсан нислэгүүд Оросын агаарын орон зайгаар дайран ниссэн хээвэр байх аж. Ийнхүү шинэ нислэгүүд Оросын агаарын орон зайг тойрохоор болсон нь АНУ-ын зүгээс тавьсан шаардлагад нийцүүлсэн хэрэг байсан эсэх талаар АНУ-ын Тээврийн яам хариулт өгөхөөс татгалзжээ. 

 

Энд дуулгахад, ОХУ Украин руу халдсанаас хойш АНУ, Европын холбоо болон бусад орнууд Оросын онгоцуудыг агаарын орон зай руугаа нэвтрүүлэхийг хориглосон юм. Үүний хариуд эдгээр орнуудын онгоцуудыг ч Орос хүлээж авахаас татгалзаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин