FIBA 3x3 ДАШТ: Сербийн эрэгтэй, АНУ-ын эмэгтэй багууд дэлхийн аварга болов

FIBA 3x3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 4-нд Австрийн Вена хотод болж өнгөрөв. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангилалд дөрвөн хэсэгт хуваагдан хэсэг бүрт 5 баг өрсөлджээ. Уг тэмцээнд эрэгтэйчүүдийн төрөлд Серби улс 6, эмэгтэйчүүдийн төрөлд АНУ 3 дахь түрүүгээ хүртсэн юм.
Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг тус бүр 18 дугаар байрт орж тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Эмэгтэйчүүдийн эхний гурван байранд:
- АНУ
- Франц
- Aвстрали
Эрэгтэйчүүд эхний гурван байранд:
- Серби
- АНУ
- Латви тус тус орсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ