"Нийслэлд стандартад нийцсэн дугуйн зам дутагдаж байна"
2023-06-06

 

Урин дулаан цаг ирж, иргэд унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцох сонирхол их байна. Гэвч нийслэлд иргэд дугуйтай зорчих орчин нөхцөл тааруу хэвээр байгаа нь осол гарах нэг шалтгаан болж байна. Нийслэлд орхигдуулж болохгүй таван асуудал байдгийн нэг нь дугуйн зам болон түүний стандартын талаарх асуудал юм.

 

Түгжрэлийг бууруулах үндэсний хороо Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”, Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэл, явц байдал, тулгарч буй асуудал, шийдэл, Улаанбаатар хот доторх унадаг дугуй, явган зорчигчийн замыг шинээр барьж, нэмэгдүүлэх тухай, Мопед, мотоцикл, унадаг дугуй, цахилгаан дугуй, скүүтэр хэрэглэгчдийн авто замын түгжрэлд нөлөөлөх нөлөөлөл, тэдний аюулгүй байдал, Туулын авто замаас Нүхтийн авто зам хүртэлх асуудлуудыг шийдэж хэлэлцсэн байдаг. Тэрээр 2023 онд төдийгүй цаашид унадаг дугуйн зам, гүүрэн байгууламжийн дэд бүтцээ нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд 2023 онд дугуйн зам барихад 27.5 тэрбум төгрөгийг зарцуулах аж. 

 

Саяхан болж өнгөрсөн автомашингүй өдрөөр л хүүхэд залуус ёстой л тааваараа давхиж байгаа харагдана. Хотын төвөөр хөөрцөглөн давхиж буй залуусаас иргэддээ ээлтэй Улаанбаатар хотын талаар санал бодлыг асуув. 

 


 

Залуусын төлөөлөл хэлэхдээ: Урин дулаан цаг ирж байна. Тийм болохоор бид автомашинаас илүү унадаг дугуй унахыг илүүд үздэг. Гэвч бидэнд боломж бололцоог минь бүрдүүлж өгөхгүйн байна. Тавьсан дугуйн замаар нь явган хүмүүс алхаад байдаг. Энэ тохиолдолд хэн нэгнийг шүргэх, дугуйн замаараа түгжрэх зэрэг асуудал гардаг. Гэхдээ энэ бүхэн тэр алхаж байгаа хүмүүсийн буруу биш л дээ. Дугуйн замаас гадна явган хүнийхээ замыг шинэчлэн сайжруулах юм бол тэдгээр хүмүүс өөрсдийн замаар л алхана. Энэ бол тийм ч том зүйл биш шүү дээ. Бид энэ автомашингүй өдөр л айх айдасгүй хүссэнээрээ сайхан явж байна. 

 


Замын түгжрэл ихэссэн энэ үед цаг заваа хэмнэж, өдөр тутамдаа унадаг дугуй, цахилгаан дугуй унах иргэд олон болсон. Гэсэн ч нийслэлийн хэмжээнд  дугуйгаар зорчиж буй иргэдийн аюулгүй байдлыг хангасан, олон улсын стандарт шаардлагад нийцсэн зориулалтын дугуйн зам байхгүй хэвээр байна. Түүнчлэн   унадаг дугуйн замын захаас шон турба, хайс, хашаа хүртэлх зай 0.5 метрээс багагүй байна хэмээн стандартад заасан байдаг. Гэвч бодит байдал дээр дугуйн замынхаа голд шон хатгасан байдаг. Энэ мэтчилэн  иргэд дугуйгаар зорчиход маш олон саад бэрхшээл тулгардаг. 

 

Жил бүр дунджаар 80-100 орчим унадаг дугуйн осол бүртгэгддэг аж. Нийслэлд унадаг дугуйн зам огт байхгүй биш байгаа. Гэхдээ зарим дугуйн зам богинохон үргэлжилсэн, огцом дууссан зэрэг зөрчилтэй байдаг нь дугуйчдыг явган хүний зам юм уу, авто машины замаар зорчиход хүргэдэг байна. 


Унадаг дугуйгаар зорчигчдыг хурдан, саадгүй зорчиход төвөг учруулсаар байна. Мэдээж, унадаг дугуй хэрэглэгчийн тоо нэмэгдэх нь олон талын ашигтай. Замын түгжрэл тодорхой хэмжээгээр буурч, иргэд амьдралын зөв хэвшилтэй болно. Үүний тулд аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх нь чухал байна. Нийслэлийн хэмжээнд нийт 350.3 км дугуйн зам байгаа нь хангалттай үзүүлэлт биш юм. Иймд залуусдаа ээлтэй нийгмийн бүтээхийн тулд шат шатандаа хариуцлагатай ажилламаар байна. 

 

Ц.Наранцацрал  

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-06-06
Зочин:
Улны монгол.
2023-06-06