
Өнгөрөгч бямба гаригт Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг, Шинэ хорооллын 14 дүгээр байрны 26 тоотод хийн түлш дэлбэрч, тухайн үед гэрт байсан гурван хүн хүнд гэмтсэн. Өнөөдрийн байдлаар дээрх гурван хүнийг Улаанбаатар хотын Түлэнхийн төвд хүргэн, эмчлүүлж байгаа аж.
Харин дэлбэрэлтийн шалтгаан, хохирлыг тогтоох, дүгнэлт гаргах ажлын хэсэг шинжилгээ хийж, дээж материалыг хэргийн газраас авч буй. Өчигдөр аймгийн Онцгой комисс хуралдаж өнгөрсөн хоногуудад авч хэрэгжүүлсэн ажлын явцыг танилцуулж, ажлын хэсгийн дүгнэлт гартал тус байрны оршин суугчдыг 2-3 долоо хоногийн хугацаагаар тус байранд нэвтрүүлэхгүй байх шийдвэр гарчээ. Энэ хугауаанд түр байранд байрлах оршин суугчдын судалгааг гаргасан байна.
Эх сурвалжын мэдээлснээр холбогдох албаныхан тус байрны цуурсан хэсгүүдэд бэхэлгээ хийж байгаа ч шал хананы цууралт нэмэгдэн судалгаа хийхэд хүндрэл учруулсан байна. Тиймээс эхлээд сэргээн босголт хийгээд, дараа нь шинжлээд аюулгүй болсоны дараа оршин суугчдыг буцаан оруулах эсэхийг шийдэх болжээ.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ