Балбын намгийн матрууд улбар шар өнгөтэй болжээ
2023-06-08

Хималайн бэлд байх Читваны үндэсний цэцэрлэгт хүрээлэнд улбар шар өнгийн матрууд ажиглагджээ. Лейбницийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд хэвлээр явагч амьтан ийм содон өнгөтэй болсон шалтгааныг олохын тулд Кот-д'Ивуар болон Баруун Африкт байдаг, мөхлийн ирмэг дээр байгаа матрын төрлийг хамгаалдаг Mecistops төсөлд нэгдсэн байна.

 

Ингээд мэргэжилтнүүд матрын өвөрмөц өнгөний шалтгааныг судлаад, төмрийн агууламж нэн өндөр байдаг гол, горхинд эдгээр матрууд удаан хугацаанд байсан тул ийм улбар шар өнгөтэй болсон байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлжээ. Төмөр хүчилтөрөгчтэй урвалд орж, төмрийн оксид үүсгэх бөгөөд энэ нь улбар шар өнгөтэй байдаг аж.

 

Энгийнээр хэлвэл, матрын гаднах арьсанд "зэв суусан" бөгөөд хэвлээр явагчдын улбар шар өнгө түр зуурынх, төмрийн агууламж багатай усанд ормогц энэ өнгө угаагдан арилна гэж судлаачид онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин