Лула да Силва: Орос, Украины сөргөлдөөнд цэргийн шийдэл гэж үгүй
2023-06-13

Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва  Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйентай уулзжээ. Тэрбээр энэ уулзалтын үеэр Орос, Украины сөргөлдөөнд цэргийн шийдэл гэж байхгүй хэмээн мэдэгдсэн талаар Коммерсант мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Украин, Палестин, Йеменд дипломат хүчин чармайлтыг нэмэгдүүлэхийг тэрбээр уриалж, бүхий л талд олон улсын эрхзүйн үндсэн зарчим үйлчлэх ёстой гэж цохон тэмдэглэжээ.

 

"Европын зүрхэнд дайн эргэн ирсэн нь өнөөдөр бидний өмнө тулгарч буй хүндхэн сорилтуудыг бидэнд сануулж байна. Энх тайвныг эрэн хайх, хурцадмал байдал, тоо томшгүй үр дагавартай хүч хэрэглэх үйлдлээс зайлсхийх оролдлогын талаар би өмнө нь сануулж байсан. Украин, Палестин, Йеменд аль болох их дипломат арга хэрэглэж, цэргийн аргаас зайлсхийх хэрэгтэй" хэмээн  Лула да Силва мэдэгджээ.

 

Өмнө нь тэрбээр Украины сөргөлдөөнийг дипломат арга замаар шийдэхийн төлөөх байр сууриа нэг бус удаа илэрхийлж байлаа. Лула да Силва хэлэлцээр явуулахын тулд G20-той адил бүлэг байгуулахыг санал болгож байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сэргээн босголт дайны төлбөр гэж байхгүй шүү дээ.Учир нь олон улсад гэрээ гэдэг том хүчин үйлчилдэг.Хэн ГЭРЭЭГЭЭ зөрчинө тэр хариуцлагаа хүлээнэ гээд зүйл заалт оруулчихлаа.Украйн МИНСКИЙН ГЭРЭЭГЭЭ зөрчсөн учир ганц ч рубль ОРОС төлөхгүй гэсэн үг юм л даа. Мэдлэг мэдээлэлтэй байж сэтгэгдэл бичиж бай .
2023-06-13
Оркстаны эргүү сдакууд уучлалт гуйгаад эзэлсэн газраа буцааж өгөөд сэргээн босгох өр төлбөрөө төлөөд дайн дуусгаж болох дипломат боломж бол нээлттэй байгаашд
2023-06-13
Зочин:
Сэргээн босголт дайны төлбөр гэж байхгүй шүү дээ.Учир нь олон улсад гэрээ гэдэг том хүчин үйлчилдэг.Хэн ГЭРЭЭГЭЭ зөрчинө тэр хариуцлагаа хүлээнэ гээд зүйл заалт оруулчихлаа.Украйн МИНСКИЙН ГЭРЭЭГЭЭ зөрчсөн учир ганц ч рубль ОРОС төлөхгүй гэсэн үг юм л даа. Мэдлэг мэдээлэлтэй байж сэтгэгдэл бичиж бай .
Энэ юугаа мэддэгийн. Манай ояа-хуяа ацнууд харин их сайн мэдээд байх шиг байгаа юм
2023-06-13