
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар "Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байсан ч АН-ын бүлэг завсарлага авахыг хүслээ.
Тус байнгын хороогоор Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Цогтбаатарыг БОАЖ-ын сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байсан юм.
АН-ын гишүүд завсарлага авах болсон шалтгаанаа “Өчигдөр МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин Монгол төрийн парламент, төрийн институцид өмнө нь тохиолдож байгаагүй ноцтой мэдээлэл хийсэн. Бид энэ асуудлаар завсарлага авахыг хүсч байна” хэмээн мэдэгдсэн байна.
Гэхдээ яг ямар мэдэгдэл хийснийг тодорхой хэлсэнгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ