Шүүх ипотекийн зээлийн 1 хувийн шимтгэлийг хууль бус гэж үзлээ
Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс арилжааны банкууд орон сууцны зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авч байгааг хууль бус гэж үзлээ.
ШӨХТГ-аас банкны нэг хувийн шимтгэл холбоотойгоор хяналт шалгалт ажил хийж, арилжааны банкууд ипотекийн зээлийн шимтгэлд нэг хувийг авч байгаа нь хууль зөрчсөн гэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу ЕСӨН банкинд зөрчлийн тухай хуулийн дагуу 20 сая төгрөгийн торгууль оногдуулсан байдаг.
Харин арилжааны банкууд ШӨХТГ-ын гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандаад байсан юм. Шүүхээс өнөөдөр ипотекийн зээлийн нэг хувийн шимтгэлийг хууль бус гэж үзлээ.
Хуулийн дагуу банкууд Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ