Үндэсний дата төв 430 саяар ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ авна
2023-06-14

Үндэсний дата төв нь Монгол Улсын үндэсний цахим мэдээллийн хадгалалт, хамгаалалт, боловсруулалтын үйлчилгээ эрхлэх үндсэн үүрэг бүхий улсын төсөвт үйлдвэрийн газар юм.

 

 

Тус газрын хувьд мэдээлэл технологи, аюулгүй байдал, сүлжээний гээд мэргэжилтэн гээд 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. 

 

Гэвч иргэн хуулийн этгээдэд кибер халдлага зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үндэсний тогтолцоог бий болгох ажилд тусгайлан зөвлөх баг урьж ажиллуулахаар болсон байна. Тодруулбал, Үндэсний дата төвөөс 430 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зарлажээ. Тендерийн баримт бичигт тусгаснаар төслийн удирдагч нэг хүн, Кибер аюулгүй байдлын мэргэжилтэн дөрвөн хүнээр дээрх ажлыг хариуцуулан ажиллах юм. 

 

Уг нь бол Үндэсний дата төв нь Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан 10 хүний бүрэлдэхүүнтэй газартай. Гэвч тэд  иргэн хуулийн этгээдэд кибер халдлага зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авахадтай холбоотой төслийг гүйцэтгэхдээ тусгайлан тендер зарлаж, хүмүүс урьж ажиллуулахаар болсон нь энэ юм. 

 

 

Shuud.mn
Сонин хачин