Н.Хүрэлбаатарыг эрүүл мэндийн сайдаар томилохыг дэмжлээ

img

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Н.Хүрэлбаатарыг дэмжлээ. Хуралдаанд оролцсон гишүүдээс ганцхан С.Эрдэнэ гишүүн түүнийг Эрүүл мэндийн сайдаар томилохоос татгалзлаа. Тэрбээр “Н.Хүрэлбаатар бол улс төрөөс ангид төрийн албан хаагч. Ажлаа сайн мэддэг, мэргэжлийн энэ шилдэг сайн хүнийг яагаад ажлаас нь хөндийрүүлж сайд болгох гэж байгаа юм бэ. Ерөнхий сайд энэ хүнийг шагнаж байгаа юм уу. Сайн хүнийг мэргэжлийн ажлаас нь хөндийрүүлэх ёсгүй. Чухал ажилтай хүнийг татаж авах хэрэг байсан юм уу. Төрийн нарийн бичгийн дарга хүн сайдаасаа чухал” хэмээн тайлбарлав. Мөн төгсгөлд нь АН-ын С.Ламбаа сайд өнгөрсөн гурван жилд ямар ажиллаж байсныг асуусан юм. Ерөнхий сайд С.Батболд “Салбараа сайн мэддэг хүнийг төрийн албанаас нь хөндийрүүлж яагаад сайд болгох гээд байна гэхээр гайхаад байна. Эрүүл мэндийн салбарт салбараа сайн мэддэг, мэргэжлийн хүн сайд байх ёстой гэж олон нийт үздэг. Яагаад сайн хүн тавьж байгаа юм. Шагнал юм уу гэхээр гайхаж байна” хэмээн түүний асуултад хариулав. Харин сайдад нэр дэвшигч Н.Хүрэлбаатар өнгөрсөн хугацаанд сайд асан С.Ламбаа сайн ажиллаж мөрийн хөтөлбөрийг 91,8 хувиар биелүүлснийг хэлсэн үгэндээ онцолж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗЭВ:
Баабарын “АЛДАГДАЖ МАГАДГҮЙ АУГАА БОЛОМЖ” гэсэн шинэ нийтлэлийг уншлаа, үнэхээр дургүй хүрч байна энэ хүнд. Би Баабарын айл гэр болж тоглох нь, Алтан гурвалжин, Дори идэр дүүдээ, Нүүдэл суудал гээдл бүх номнууд, түүний нийтлэлүүдийг тасралтгүй 10-аад жил уншиж ирсэн. Түүний тарьсан соён гэгээрүүлэх их үрийг харамгүй хүртсэн олон мянган залуусын нэг нь би. Энэ бол түүний хамгийн том гавъяа. Гэвч одоо Баабар хорт тархи угаагч, өрнөдийн үндэстэн дамнасан эдийн засгийн алуурчдын гар хөл, тэжээвэр нохой болжээ. Олон жилийн өмнөөс ч түүнийг ингэж ярьдаг байсан. Одоог хүртэл над шиг олон мянган залуус үүнд итгээгүй, түүний нийтлэл бүрийн дор доромжилсон захиалгат сэтгэгдэлчингүүдийн хоосон яриа гэж үл тоож ирсэн. Өнөөдөр манай улсын эдийн засгийн үзүүлэлт 20 хувь өсөж нэг хүнд ногдох ДНБ 4000 долларт хүрсэн. Үнэндээ бодит байдал дээрээ ард түмэнд наалдсан юу ч алга. 2011 онд Монголд 20 тэрбум доллар эргэлдснээс үүний дөнгөж 200 сая нь л Монголд үлдсэн гэж Монголбанк мэдэгдэж байна. Одоо 20 гаруй хувийн инфляц, үнийн өсөлтөөс болж жирийн иргэн дундаж гэгдэх давхаргын амьдрал доошоо унах аюулд ороод байна. Зөвхөн Монголдоо л дундаж давхаргад орно шүүдээ, 500 хүрэхгүй долларын цалин дэлхийн хэмжээнд ямар түвшинд тооцогддог билээдээ. Энэ инфляц, үнийн өсөлт арай дэндүү байна, дундаж давхаргыг тэр чигээр нь доошоо чангаахнээ....Удахгүй энэ ард түмэн нийтээрээ босох болно шүү. Амьжиргааны өртөг үнэндээ жил ирэх бүр дордож байна. Зөвхөн шударга үнэнийг хэлэхийг, бүх залуусдаа үнэнийг хэлэхийг хүсч байна. Үнэхээр бухимдаж, бачуурч байна. Нэг хүнд ногдох ДНБ Оюутолгойн ачаар 2015 онд 10 мянга хүрнэ гэж Баабар биднийг хоосон ирээдүй амлаж тархи угааж байна. Өнөөдөр уул уурхайгаас олж байгаа орлого хэдхэн хүний халаасанд орж гадагшаа урсаж нийгэмд ямар ч баялаг бүтээхгүй байна. Эдийн засаг өсөж байгаа гэдэг амьдрал дээр огт худлаа мэдээлэл. Ард түмний амьдрал үнэхээр хэцүүдэж байна. Баабар та хэзээ үнэнийг хэлэх вэ? Та Монголын тэргүүний сэхээтэн, та үнэхээр шударга үнэний талд зогсвол нийгэмд нөлөөлж чадна, таныг олон мянган залуус дэмжинэ шүүдээ.
2012-01-25
ЗЭВ:
Шууд хэлэхэд ноён Баабар монголчууд бидний олох мөнгөнд биш, баячуудын олох мөнгөнд баярлаж байна гэж би бодож байна. Нөгөө баячууд нь Баабарын баярлаад байгаа “алдагдаж магадгүй агуу боломж”-ийг ингэж л ашиглаж байна даа. Баабар дөнгөж саяхан нүүрс үнс болно, “зүгээр” зарчих гэснийгээ бодвол асар их ахисан ч ноён Элбэгдоржийн нүүрс зарах стратегийг 10.000 доллар гэж рекламдах утгагүй ш дээ… Судлаач Д.Ганхуяг 2012 оны 1 дүгээр сарын 23.
2012-01-25