-МУИС-ын Физик электроникийн сургуулийн эрдэмтдээс танд хандсан санал иржээ. Хамтарч ажиллах боломж бий юу. Гол асуудал нь орчин үеийн астрофизик, геофизикийн асуудлууд зурхайтай хэр тохирдог вэ?
-Маш сайхан асуулт байна. Танай МУИС-тай хамтарч ажллах боломжтой. Хуучин судрыг шинжлэх ухаантай хавсарч судлах хэрэгтэй байгаа юм л даа. Ямар хөдөлгөөн давтамжийг лам нар яаж тооцолсон тэр нь шинжлэх ухаанд хэрхэн тохирч буйг тогтоох учиртай. Жишээ татахад нэг жилд гэр хоног 360, өдөр хоног 365, сар хоног 371 ингэж нарийвчилж гаргаж байжээ сударч тэмдэглэснээр. Үүнийг одон орон судлалд ч тогтоосон шүү дээ.
- Хамба лам аа танай гандан хийд хэдэн онд дэлхий бөөрөнхий гэдгийг мэдсэн юм бэ. Ер нь бол 90 жилийн өмнө мэдээгүй байсан. Нар, сар, од гараг гэж яриад байх юм. Танай хийд од, сар хардаг дурантай болсон юм уу. Эсвэл харь гаригаас ирсэн ламтай юм уу?
-Хүмүүст ийм ойлголт бий. Лам нар дэлхийг хавтгай гэж үздэг гэх яриа бий. Энэ бол худлаа. Хар зурхайн ухаанд энгийн хүмүүст ойлгуулахын тулд мэлхийг зурж үзүүлсэн юм. Дэлхий бөөрөнхий гэдгийг 2200 жилийн өмнө тогтоосон гэдгийг түүхэн сударт тэмдэглэн үлдээсэн байна. Та түүхээ сайн судлах хэрэгтэй. Хүннүгийн үед Уйгарын Богачүр хааны үед одоогийн Эрдэнэзуугийн хийдэд одон орон судлал байсан байгаа юм. Лам нар бүдүүлэг, дэлхий хавтгай гэж үздэг хэмээж болохгүй шүү. Дэлхийн одон орон судлалд монголчууд их хувь нэмрээ оруулсан.
Монголын их хүрээ хийдэд америкаас одон орон судлалын сүүлийн үеийн хүчирхэг дуран авай авчран хэрэглэж байгаа. Бид ид шидээр үзээгүй. Судалгаа хийхээр тэрхүү дуранг авчирсан.
-Орчин үеийн дурангаа ашигладаг лам бий юу?
Шууд ашиглаж байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ