Хятадын төрийн байгууллага ажилтан эмэгтэйчүүдээ ээлж, ээлжээр жирэмслэхийг шаарджээ

img

Хятадын нэгэн төрийн байгууллага ажилтан эмэгтэйчүүдээ нэг дор биш, харин ээлж ээлжээр жирэмсний амралт авахыг уриалсан мэдээлэл гарч, энэ нь олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгарсан гэж  South China Morning Post сонин мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын төрийн байгууллагад ажилладаг ажилладаг гурван эмэгтэй гурвуулаа нэг ижил үед жирэмслэхээр төлөвлөсөн гэнэ. Энэ талаар олж мэдсэн удирдлага нь эмэгтэйчүүдтэй ярилцжээ. Ингээд байгууллагын ажилд хүндрэл учруулахгүйн тулд ээлж ээлжээр жирэмслэх ёстой гэж удирдлага нь мэдэгдсэн байна. 

 

Төрийн байгууллагын гурван ажилтан эмэгтэйн нэг нь 28 настай, саяхан гэрлэсэн, хуримаа хийсний дараа яаравчлан жирэмсэн болохоор төлөвлөсөн байж. Тэрбээр 2023 онд ажилд орсон ч жирэмслэх төлөвлөгөөгөө хойшлуулаагүй гэнэ. Харин нөгөө хоёр эмэгтэй нь 37 настай, нэг нь саяхан гэрлэсэн, аль болох хурдан хүүхэдтэй болохыг хүсэж байгаа бол гурав дахь эмэгтэй нь хоёр дахь хүүхдээ гаргаж, амаржсаны амралт авахаар төлөвлөжээ. 

 

Ингээд тэднийг удирдлага нь дуудаж уулзан, жирэмслэлтийн талаар нь ярих болсонд гурван эмэгтэй ихэд гайхсан гэнэ. Үүний дараа 28 настай эмэгтэй олон нийтийн сүлжээнд энэ талаар бичсэнээр төрийн байгууллагын энэ шаардлага ил болж, олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлд өртөн, хүмүүс "төрийн зүгээс төрөлтийг нэмэгдүүлэх бодлого баримталж байхад ийм шаардлага тавих нь зүй бус хэрэг" хэмээн буруутгажээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oliviastephen02:
I have a testimony to share. Having my ex husband back has brought great joy in my life. My husband left me and moved to California to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that darted me to Dr.Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together today, This man is powerful, you can contact him now. I will advice anyone that have marriage or relationship problem to contact Dr Excellent now he's the solution to all you problems. Here his contact. WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com ,Read about him here: https://drexcellentspellcaster.godaddysites.com
2023-06-19