Солонгос хэлтэй цагдаа төөрсөн жуулчинд тусламж үзүүлжээ

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид "Драгон" төв орчимд төөрсөн БНСУ хоёр иргэнийг Элчин сайдын яаманд нь хүргэж, тусламж үзүүлжээ
Тухайн иргэд нь Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотод нийтийн тээврийн автобусаар Драгон төв дээр хэл нэвтрэлцэхгүй төөрч, СХД-ийн цагдаагийн хэлтэст хандсан байна. Харин тус хэлтсийн солонгос хэлтэй цагдаагийн алба хаагч болох Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Д.Энхтайван хэлмэрчилж, БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-д хүргэн өгчээ.
Сонирхуулахад, цагдаагийн байгууллагад солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй 2 алба хаагч ажилладаг бол солонгос хэлний дунд түвшний мэдлэгтэй 25 алба хаагч ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ