IX Богд Жавзундамба хутагтыг Монголын бурхан шашинтны тэргүүнээр сонгох шийдвэр гаргасан Д.Чойжамц хамбыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн. IX Богдыг эсэргүүцэх болсон шалтгаанаа хэлээч гэсэн байна?
Хүмүүс их сайн санадаг юм байна л даа. Богдыг залгамжлан тодруулах асуудлыг бид эсэргүүцээгүй ээ. IX Богдыг 1999 оны долдугаар сарын 30-нд 01 тоот тогтоолоор өргөмжилсөн байдаг. Тэр үед монголын иргэн болоогүй, монголоор нэг ч үг хэлж чадахгүй хүнийг монголын сүсэгтэн олны тэргүүнээр өргөмжилсөн нь зөв зүйтэй зүйл мөн үү. Мөн тэр хүнийг өөрөө явж чадахгүй, сонсохгүй, өтөл настай болсон хойно нь тодруулж байгаа нь учир дутагдалтай тул эргэж хараад ул суурьтай хандвал ямар вэ гэдэг үүднээс Захиргааны хэргийн шүүхэд хандсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ