-Танд нутгийн зөвлөлөөс тань амжилт хүссэн байна. Мөн нэг уншигчаас Христын шашин хүнд юм өгдөг. Харин буддын шашин авдаг. Энэ ямар учиртай вэ гэсэн асуулт иржээ?
-Нутгийн зөвлөлийн гишүүддээ баярлалаа. Үүнийг би ганц хэлээгүй. Бурхны шашин бол авдаг шашин. Бусад шашин өгдөг. Манай хийд энэ бүхний эсрэг анх байгуулагдсан цагаасаа эхлээд үнэ, төлбөрийн асуудлыг авч хаясан. Хүн сайн дураараа өгсөн ч авдаггүй. Харин төв Гандан хийд маань социализмын үеийнх шиг үнэ мөнгө тогтоогоод явж байна. Жавж гээд номыг 30 мянган төгрөг, Алтанганжуур 15 мянган төгрөгөөр уншиж байна. Энэ олон сүсэгтнүүддээ шатахуунаас илүү дарамт болж байна. Ийм мөнгө авлаа гээд хариу номыг нь уншдаггүй. Кассанд мөнгө хийгээд л бөөнд нь ном уншиж байгаа. Миний ном хаана байна гэхээр “Та бүхэн бурхан шашиндаа шүт. Уншигдаж байгаа” л гэдэг. Үүнийг Н.Энхбаяр Ерөнхийлөгч хүртэл хэлж байсан. Үүнийг албан ёсоор нь Ерөнхийлөгчид тавьж байсан ч энэ үйл ажиллагаа чинь зөв. Бид дэмжинэ гэдэг. Ийм зүйлээс болж бурхан шашны нэр хүнд унаж байна. Үүнийг нь гадны шашин ашиглаж, бусдад юм өгч орон зайг ашиглаж байна. Би хүүхдүүдэд жил бүр юм өгдөг. Шинэ хийд болохоор зарим хүмүүс мэддэггүй. Хүмүүс дээр үеийнх шиг цэрэгт явахгүй нь тулд лам болж байна. Цэргийн бүртгэл явахаар цэрэгт явах хүмүүс ихээр гарч ирдэг. Цэрэг татлага болохоор л би найз охиноосоо холдмооргүй байна ламын үнэмлэх өгөөч гээд л худлаа лам нар гарч ирээд байна. Ингээд л худлаа лам нар олноор гарч ирж байна. Нэг шашин юм байж нэгнийгээ муугара хэлдэг гээд хүмүүс эмзэгээр хүлээн авдаг.
-Төв Гандангийн хойд талд шинэ төв байгуулагдлаа. Манай бурхан шашинтны төв яг хаана байна вэ?
-Бат цагаан хийд гээд зүгээр хийд байгаа. Улсын төсвийн мөнгөөр 8 тэрбум төгрөгөөр барьсан. 1990 онд бурхан шашны төв нь Гандан дээр байна гэсэн байгаа. Харамсалтай нь Монголын бурхан шашинтны төв Гандан хоёрыг нийлүүлсэн. Ингэхээр албан ёсоор бурхан шашинтны төв байхгүй болсон. Биднийг үүнийг шүүмжлэхээр сая Богдыг энэ төвийн тэргүүнээр тавьсан. Одоо үүний тамга тэмдэг ч байхгүй. Энэ төвийн тамга, тэмдэгний дардас нь надад бий. Би та нарт бланкыг нь харуулья. Өөрөөр хэлбэл, хоёр байгууллагыг нийлүүлчихсэн. Энэ бол Засгийн газар, УИХ-ыг нийлүүлснээс ялгаагүй. Энэ хүн бурхан шашинтны төвөө олохгүй байх нь зөв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ