С.Эрдэнэбат: НДҮЗ, ЭМДҮЗ их хуралд бус нийт даатгуулагчдадаа тайлангаа тавьдаг бай

img

Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд МҮЭ-ийн холбооноос олон мянган иргэд хөдөлмөрчдийн саналыг хүргүүлсэн боловч, хүргүүлсэн саналыг хассаны зэрэгцээ дэд ажлын хэсгээр эцэслэн хэлэлцээгүй байхад тус хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор оруулсан, МҮЭ-ийн холбооноос тэтгэвэр өвлөгддөг болгох тухай, Нийгмийн даатгалын засаглал зэрэг олон саналыг хуулийн төсөлд хүргүүлсэн талаар мэдээлэл хийлээ. 

 

 

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат:

 

МҮЭ-ээс өгсөн дэмжигдсэн санал: 

 

  • Тэтгэврийг өвлүүлэх буюу тэтгэвэр авч байсан хүн 10-аас дээш жил хамт амьдарсан эхнэр эсвэл нөхөрт нь тэтгэврийн 20 хувийг өгөх. 
  • Жил бүр дөрөвдүгээр сарын 1-нээс байсныг шинэ оны эхнээс буюу нэгдүгээр сарын 01-ний өдрөөс болгосон
  • Долоон жилээр тооцох /өмнө нь таван жил байсан/
  • Хэвийн бус хүнд нөхцөлд ажилладаг хөдөлмөр эрхлэгчдийн хуулийн заалтыг хуучин зохицуулалтаар явах
  • Багш, эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, түргэн тусламжийн жолооч 20 жилээс дээш ажилласан бол эрэгтэй 55, эмэгтэй 50 насанд хүрээд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоо 
  • Нийгмийн даатгалын сангуудын бие даасан байдлыг ханга
  • Даатгалан санд оруулсан өгөөжөөсөө хамаарч үр шим хүртдэг тогтолцоог бүрдүүл 
  • Даатгуулагчин даатгалаас хүртэх өгөөжийг сайжруул
  • Өндөр насны тэтгэврийн хэмжээг 60 хувиар тооц

 

Нийгмийн даатгалын сан хууль гэдэг бол даатгуулагч бидний л хууль. Уг асуудлыг засгийн газар 10 жил хэлэлцэж байна. 60, 70, 100 жил цаашид явах энэхүү хуулийг нэг гаргах гэж байгаа бол алдаа мадаггүй, хамгийн гол нь шударга гаргахыг хүсэж байна. Ирээдүйд зарцуулахаар хадгалсан мөнгөндөө бид нар өөрсдөө эзэн байх нь НД-ын багц хууль юм. Хувийн тэтгэвэрийн асуудалд УИХ-ын гишүүдийн лобби орж байна гэсэн хардлагатай байна. Мөн  НДҮЗ, ЭМДҮЗ зөвхөн их хуралд тайлангаа тавьдаг биш нийт даатгуулагч нартаа тайлангаа тавьдаг бай гэх шаардлагийг тавьж байна" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Оллоо:
Энэ ойлгомжгүй юу яриад байдаг шалчигнасан нөхөр хаанаас гараад ирвээ...үылдвэрчин гэдэг сайхан байгууллага шалны хулдаас болжээ...хөөрхий
2023-06-21