МИАТ компани орон нутгийн нислэгт зориулан онгоц түрээсэлжээ

img

Засгийн газрын шийдвэрийн дагуу МИАТ компани орон нутагт нислэг үйлдэхээр болоод буй. Монголд зочлох жилийн хүрээнд аялал жуулчлалыг дэмжих зорилгоор орон нутгийн нислэгийг сэргээж, 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 8 аймаг руу долоо хоногт 1-3 удаа тогтмол нислэг үйлдэх юм.

 

 

Орон нутгийн нислэгт зориулан МИАТ төрийн өмчит компани ӨАБНУ-ын CEM AIR компаниас CRJ-200 маягийн агаарын хөлгийг нойтон түрээсийн зарчмаар түрээслэн авчээ. Уг хөлөг өчигдөр 19:54 цагт Чингис Хаан олон улсын нисэх буудалд газарджээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ