HOOK агентлагийн захирал Квон Жин Ян хар тамхины хэргээр шалгагдаж байна
БНСУ-ын дуучин, жүжигчин И Сын Гитэй маргаантай байсан HOOK агентлагийн гүйцэтгэх захирал Квон Жин Ян хар тамхины хэрэгт холбогджээ. Тэрбээр агентлагтаа ажиллаж буй ажилтнаараа дамжуулан их хэмжээний тунтай эм худалдан авч байгаад баригдсан байна.
Тодруулбал, SBS News: Өмнөд Кёнгигийн цагдаа нар прокуророос Квон Жин Ян агентлагийн гурван ажилтан, түүний дотор нэг удирдах ажилтнаар дамжуулан нойрны эм авсан хэргээр албан ёсоор яллахыг хүссэн байна.
Цагдаагийн мэдээлснээр, Квон Жин Ян HOOK-ийн ажилтанд 14 тун нойрны эм авахын тулд эмч нарт "Нойргүйдлээ" гэж худал мэдүүлэхийг тушаасан байна. Гүйцэтгэх захирал мөн эмийг анх бичиж өгсөн өөр ажилтнаас хууль бусаар нойрны эм авсан гэж сэжиглэж байгаа аж.
Тун удалгүй энэхүү мэдээлэлд HOOK-ийн гүйцэтгэх захирал Квон Жин Ян "Хэзээ ч гуравдагч этгээдээр дамжуулан хууль бусаар нойрны эм авч байгаагүй. Гүтгэлгийн шинжтэй мэдээлэлд бид хуулийн дагуу арга хэмжээ авна" хэмээн мэдэгдэл хийсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ